Үйлчилгээний нөхцөл
Нээлттэй платформ нь ЛэндМН Мини Апп-аар дамжуулан өөрийн бтээгдэхүүн, үйлчилгээг худалдан борлуулах боломжийг олгож буй хэн бүхний чөлөөтэй ашиглаж болох үйлчилгээ юм. Уг үйлчилгээний нөхцөл нь ЛэндМН нээлттэй платформыг ашиглах, платформд агуулагдах зааврын дагуу өөрийн хөгжүүлсэн Мини Апп-ыг LendMN аппликейшнтэй холболт хийхэд үүсэх харилцааг зохицуулна.
1. Ерөнхий зүйл
- Нээлттэй платформын хэрэглэгч нь энэхүү үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр ЛэндМН нээлттэй платформыг ашиглах боломжтой болно.
- Мини Апп нь өөрийн системийг LendMN аппликейшнтай холбон, LendMN аппликейшнд Мини Апп-ын үйлчилгээнд зориулан байршуулсан нэмэлт цэсээр дамжуулан, ЛэндМН-ийн хэрэглэгчдэд Мини Апп-ын үйлчилгээг үзүүлж, хэрэглэгчийн худалдан авсан бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөр тооцоог LendMN аппликейшнаар дамжуулан хүлээн авна.
- ЛэндМН нь LendMN аппликейшнд хэрэглэгч бүртгэх, тэдгээрт цахим зээл, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга, бусад санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, хэрэглэгчийн хүсэлт болон хэрэглэгчийн мэдээллийг түүний зөвшөөрлийн үндсэн дээр Мини Апп-д дамжуулах, тэдгээрийн LendMN аппликейшнаар дамжуулан хийсэн төлбөрийн хүсэлтийг шалган баталгаажуулах, төлбөр, тооцоог гүйцэтгэх, хэрэглэгчийн хийсэн төлбөрийг Мини Апп-д шилжүүлэх үйлчилгээг үзүүлнэ.
2. Талуудын эрх үүрэг
- Энэхүү нээлттэй платформ нь байгууллагын өмч бөгөөд платформын агуулгыг бүтнээр эсхүл хэсэгчлэн хуулах, олшруулах, дуурайх, Mini-App-ыг холбохоос бусад зорилгоор ашиглахгүй байх үүргийг нээлттэй платформын хэрэглэгч хугацаагүй хүлээнэ.
- Анд Системс нь LendMN аппликейшнд Мини Апп-ын үйлчилгээний нэмэлт цэс байршуулах эрхийг Хамтран ажиллах гэрээ байгуулсны үндсэн дээр олгоно.
- Талуудын системийн хоорондын холболт, мэдээлэл, өгөгдөл дамжуулах дараалал, Талуудын хооронд солилцох мэдээлэл, аюулгүй байдал, тэдгээрт тавигдах нөхцөл, шаардлагыг Анд Системс тодорхойлох ба хэрэглэгч нь уг бичиг баримтад заасан шаардлагын дагуу Мини Апп-ын системийн холболт, хөгжүүлэлтийг гүйцэтгэж, хэрэгжүүлнэ.
- Мини Апп-ын системийн хэвийн, найдвартай ажиллагаа, хамгаалалт, нууцлал, аюулгүй байдлыг тасралтгүй хангах, аюулгүй байдлын шаардлагыг биелүүлэх үүргийг Мини Апп-ын эзэн хүлээнэ.
- Талууд нь техникийн бичиг баримт, зааварчилгаа, жишээ код, демо, өгөгдөл дамжуулахад ашиглаж байгаа тестийн болон бодит орчин, түүний хаяг, өгөгдөл дамжуулах протокол, систем, тэдгээрийн холболт, үйл ажиллагаатай холбоотой бусад мэдээллийг аливаа байдлаар задруулах, интернет, олон нийтийн сүлжээнд тавихыг хориглоно.
- Мини Апп-ын эзэн нь системийн холболт хийх, турших, нэвтрүүлэх, өгөгдөл дамжуулах явцад гарсан, илрүүлсэн аливаа алдаа, зөрчил, дутагдлыг нэн даруй Анд Системс-д мэдэгдэх, засварлуулах үүрэгтэй ба түүнийг өөрийн ашиг сонирхолд давуу тал болгон ашиглах, гуравдагч этгээдэд дамжуулах, мэдээлэхийг хориглоно.
- Садар самуун сурталчилсан, гутаан доромжилсон, гүтгэсэн, арьс өнгөөр ялгаварласан, улс төрийн болон шашны агуулгатай, хэл амаар доромжилсон, ялгаварлан гадуурхсан утга агуулга бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг Мини Апп-аар дамжуулан борлуулахыг хориглоно.
- Нээлттэй платформын хэрэглэгч нь хамтын ажиллагаа, энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх явцад хүлээлгэн өгсөн, солилцсон техникийн нөхцөл, бичиг баримт, холболт хийх зааварчилгаа, бизнесийн мэдээлэл, шууд болон шууд бус замаар олж авсан байгууллага, хувь хүний нууцад хамаарах болон хэрэглэгч, хамтран ажиллагч байгууллагуудын аливаа мэдээ, мэдээллийг хадгалах, хамгаалах, хуулинд зааснаас өөрөөр болон ЛэндМН-ны албан ёсны зөвшөөрөлгүйгээр бусдад задруулахгүй байх үүргийг хугацаагүй хүлээнэ.
3. Ажил хэргийн нэр хүнд
- Аль нэг Тал нь нөгөө Талынхаа болон түүний харилцагч, үйлчлүүлэгч, хэрэглэгч болон LendMN аппликейшныг ашиглан бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлж буй бусад иргэн, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг эрхэмлэн ажиллах бөгөөд нөгөө Тал, эсхүл түүний харилцагч, үйлчлүүлэгч, хэрэглэгч, хамтран ажиллагчийн нэр хүндийг олон нийтийн дунд унагахад чиглэсэн, эсхүл сөрөг ойлголт, сэтгэгдэл төрүүлэхүйц, түүнчлэн бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтад сөрөг нөлөө үзүүлэхүйц үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
- Нээлттэй платформын хэрэглэгч нь Анд Системс, ЛэндМН-ийн нэр хүндийг унагах хууль бус болон хэрэглэгчийг хуурсан, төөрөгдүүлсэн, LendMN аппликейшны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй аливаа үйл ажиллагаа явуулах, үйлдэл хийхийг хориглох ба аливаа шашин, улс төр болон хууль бус үйл ажиллагаанаас ангид байх, зар сурталчилгаа, контентыг хийх, нийтлэх, түгээхэд Зар сурталчилгааны тухай Монгол Улсын хууль, бусад хуулийг дагаж, мөрдөх үүрэгтэй.