Аюулгүй байдлын шаардлага
Өөрийн програмын код ба системийн аюулгүй байдал, хэвийн, найдвартай ажиллагааг хариуцна.
Хэрэглэгчийн мэдээллийг санаатай ба санамсаргүй байдлаар задруулах, гэрээнд зааснаас бусад зорилгоор ашиглахыг хориглоно.
Хэрэглэгчийн мэдээллийг хувийн аккаунт буюу хувийн эзэмшлийн компьютер, тоног төхөөрөмж, хяналтаас гадуур бусад орчинд боловсруулахыг хориглоно.
Үйлчилгээндээ ашиглах зорилгоор хэрэглэгчээс нэмэлт мэдээлэл авах шаардлага үүсвэл хэрэглэгчийн зөвшөөрлийг заавал авах шаардлагатай.
Манай системд хандалт хийх IP хаягийн жагсаалтыг урьдчилан гаргаж өгөх ба системд зөвхөн уг жагсаалтад буй IP хаягаас хандахыг зөвшөөрнө.
ЛэндМН апп-аас дуудах МиниАпп-ын домэйний жагсаалтыг урьдчилан гаргаж өгөх ба зөвхөн уг жагсаалтад буй домэйнийг дуудахыг зөвшөөрнө.
Хэрэглэгчийн гар утасны вэб хөтөчийг дуудаж ажиллах шаардлагатай МиниАпп-ын хувьд дуудах домэйний жагсаалтыг урьдчилан өгөх ба зөвхөн уг жагсаалтад буй домэйнийг зөвшөөрнө.
МиниАпп нь албан ёсны баталгаажсан SSL сертификат ашиглан мэдээллийг шифрлэсэн сувгаар (https) дамжуулах шаардлагатай.
Өөрийн системд ямар нэгэн гадны халдлага нэвтэрсэн, системийн болон мэдээллийн аюулгүй байдалд нөлөөлөх нөхцөл байдал үүссэн гэж үзсэн тохиолдолд нэн даруй miniapps@andsystems.net хаягаар бидэнд мэдэгдэх шаардлагатай.